385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

“МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БАЙДАЛ-2023” ҮНДЭСНИЙ VI СУДАЛГААНЫ БАГИЙНХАН АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.

“МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БАЙДАЛ-2023” ҮНДЭСНИЙ VI СУДАЛГААНЫ БАГИЙНХАН АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.
✅Хүн амын хоол тэжээлийн  байдал-2023”  үндэсний VI судалгааны багууд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн дөрвөн бүс 21 аймгийн 112 сумын өрх, 0-5 насны хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн 6-18 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, 15-49 насны эрэгтэй, эмэгтэйчүүдийн хоол тэжээлийн байдлыг судлахаар төлөвлөн судалгааг эхлүүлсэн.
✅Архангай аймагт ажиллах судалгааны багийн гишүүд 2023 оны  09 сарын 09-18-ны өдрийн хооронд аймгийн Өгийнуур, Төвшрүүлэх, Булган, Эрдэнэбулган, Эрдэнэмандал, Цахир сумуудад ажиллан 0-5 настай хүүхэдтэй 84 өрх, 0-18 насны 168 хүүхэд, 84 жирэмсэн эмэгтэйчүүдийг судалгаанд хамрууллаа.
📍Уг судалгаагаар “Хүнсний баталгаат бус байдлын зэрэглэл” олон улсын жишиг хэмжүүрийг ашиглан тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн хүнсний баталгаат байдлыг анх удаа үнэлхээс гадна хоол тэжээлээс хамааралтай эмгэгт өртөмтгий хүн амын бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг судалж, үндэсний болон бүс нутгийн түвшинд төлөөлөх чадвартай, статистик ач холбогдол бүхий тоон үзүүлэлтийг гаргана.
Мөн тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн аж байдал, ариун цэвэр, усан хангамж, хүнсний баталгаат байдлыг үнэлж, өрхийн гишүүдийн хоол тэжээлийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг үндэсний хэмжээнд судлахаас гадна ерөнхий боловсролын сургуулийн 6–18 насны хүүхдийг хамруулан бичил тэжээлийн байдлын зарим үзүүлэлтийг анх удаа судлан тогтоох юм байна.
✅Иймд судалгаанд сонгогдсон айл, өрх, иргэн бүртээ судалгаандаа идэвхитэй оролцож хувь нэмрээ оруулсанд талархал илэрхийлье.

Санал, хүсэлт

*

Сүүлд нэмэгдсэн