385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

АРХАНГАЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТУСЛАМЖ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАР, АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ САЙЖРУУЛАХ, ОРОН НУТГИЙН ЗАСАГ, ЗАХИРГААНЫ НЭГЖИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ НЬ ” СЭДЭВТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

,
✔Эрүүл мэндийн байгууллагуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор ЭМЯ, ХӨСҮТ, Монгол Японы эмнэлэгтэй хамтран 2024 оны 05 дугаар сарын 15-аас 16-ны хооронд “Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах” сэдэвт сургалт амжилтай зохион байгуулсан.
✔Сургагч багшаар ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Б.Пүрэвжав, ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн, Монгол-Японы эмнэлгийн Чанар аюулгүй байдал хариуцсан дэд захирал Б.Болортуяа нар хүрэлцэн ирсэн бөгөөд тус сургалтанд ЭМГ, Нэгдсэн эмнэлэг, сум өрхийн эрүүл мэндийн байгууллагуудыг нийт 125 эмч, 65 багийн эмч оролцон нийт 190 эмч мэргэжилтэн хамрагдан мэдлэгээ дээшлүүллээ.
Сургалтаар:
• Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын талаар төрөөс баримтлах бодлого
• Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээтэй холбоотой тохиолдол, эрсдэлийн талаарх ойлголт
• Үйлчлүүлэгчийн аюулгүй байдал
• Эрүүл мэндийн байгууллагын Халдвараас сэргийлэх хяналтын үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал сайжруулах арга зам
• Эрүүл мэндийн ажилтныг халдвараас сэргийлэх
• Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдварыг тандах, тоон мэдээлэлд дүн шинжилгээ хийх гэх мэт чухал ач холбогдолтой сэдвүүдийг хөндөж эмч, мэргэжилтнүүдийн мэдлэгийг дээшлүүллээ.
,
,
, , ,

Санал, хүсэлт

*