385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

“НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ИЙН НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО.

.
✔Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр “Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай” анхдагч хуулийг соёрхон баталсан бөгөөд тус хуулийг олон нийт, аж ахуй нэгж, албан байгууллагад таниулан сурталчилах зорилгоор “НИЙГМИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ”-ийн нээлтийн үйл ажиллагааг 2024 оны 05 дугаар сарын 30-ны өдөр “Г.Дэмид” жанжны талбайд зохион байгууллаа.
✔Энэхүү арга хэмжээний зорилго нь олон нийтэд нийгмийн эрүүл мэндийн эрхзүйн зохицуулалт, бодлого, шийдвэр болон хүн амын өвчлөл, нас баралтад хүргэж буй эрсдэлт хүчин зүйл, түүнээс урьдчилан сэргийлэх мэдээлэл хүргэж, нийгмийн эрүүл мэндийн асуудал нь бүх салбар, байгууллага, аж ахуйн нэгж, гэр бүл, иргэний үүрэг хариуцлага гэдгийг ухамсарлаж, үр дүнтэйгээр хамтран ажиллах юм.
✔Тус арга хэмжээг Аймгийн Засаг даргын тамгын газрын дэмжлэгтэйгээр эрүүл мэндийг дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд, Аймгийн нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвүүд, Зоонозын өвчин судлалын төв, Биен тамир спортын газар, Эм ханган нийлүүлэх байгууллагууд, Хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд, Хүнс үйлдвэрлэгчид, Хувиараа хөдөлмөр эрхлэгчид оролцлоо.
✔Үйл ажиллагаанд, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын албан хаагчид, иргэд зэрэг 500 орчим хүн хүрэлцэн ирж “НЭМ”-ийн тусламж үйлчилгээний талаар мэдээлэл авлаа.
✔Дээрх “НЭМ-ийн дэмжих жил” –ийн үйл ажиллагааны хүрээнд “Нийгмийн эрүүл мэндийн тухай хуулийг иргэдэд сурталчлах, НЭМ-ийг дэмжих жилийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийг сурталчилах, Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, мэдлэгийг нэмэгдүүлэх, Иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг сурталчлан таниулах, Эрүүл зөв амьдралын хэв маягтай өсвөр үе залуучууд, гэр бүл, ахмад настан, эрүүл эко орчинг бүрдүүлсэн байгууллага аж ахуйн нэгжийн тоо нэмэгдүүлэх” үйл ажиллагаануудыг зохион байгууллаа. Иргэдэд архи, тамхи, зохистой хоололт, дасгал хөдөлгөөн, амны хөндийн эрүүл ахуй, өсвөр нас эрүүл мэнд сэдэвт 6 төрлийн 400 гаруй гарын авлагыг 200 гаруй иргэдэд тараан түгээсэн.
Өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд биометрик шинжилгээ, хэмжилт хийлгэж, эрүүл амьдралын жор, эрүүл хооллолтын худалдаатай танилцаж зөвлөгөө, мэдээлэл авч, эрүүл орчныг хэрхэн бүрдүүлэх арга, аргачлалд суралцах, нийт оролцогчид хамтран Түмэн дасгал, шугаман бүжиг хийх зэрэг үйл ажиллагаа зохион байгуулагдав.
✔Хүн амд эрүүл дадал, хэвшлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн боловсрол олгох нь зөвхөн эрүүл мэндийн салбарын төдийгүй эрүүл мэндийн байгууллагын ажилчдын үүрэг биш бөгөөд хувь хүн бүр, албан байгууллага болон бүхий л салбарын түвшинд анхаарах асуудал юм.
✔Энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж хамтран ажилласан нийт байгууллагууд болон өдөрлөгт хүрэлцэн ирж өөрсдийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулсан иргэддээ талархал илэрхийлье. 👏👏👏
.
. . . . . . .

Санал, хүсэлт

*