📌ОЛОН НИЙТЭД ТҮШИГЛЭСЭН “НЯЛХ, БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨГӨӨ” ОРОН НУТГИЙН ЗӨВЛӨГЧ БЭЛТГЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Нэгдсэн үндэсний байгууллагын Хүүхдийн сангийн санхүүгийн дэмжлэгээр 2024 оны 09 сарын 23-27-ны өдрүүдэд сум өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан, эх баригч эмч, багийн эмч нар нийт 48 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг нялх, бага насны хүүхдийн хооллолтын зөвлөгөө өгөх ур чадварыг нэмэгдүүлэх, орон нутгийн зөвлөгч бэлтгэх 5 хоногийн сургалтад хамруулж, эхийн сүүгээр хооллохын ач холбогдол, ангир уургийн ач холбогдол нэмэгдэл хоол, хооллолтын бэрхшээл, өвчтэй хүүхдийн хоол зэрэг олон төрлийн мэдээлэл өгч, хүн бүрийн оролцоог хангасан үр дүнтэй сургалтыг зохион байгууллаа.




