385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

☑ “ЧИХРИЙН ШИЖИН БА САЙН САЙХАН БАЙДАЛ” урайтай сургалт зохион байгууллаа.✅✅✅

📌“Чихрийн шижинтэй тэмцэх Дэлхийн өдөр”-ийн хүрээнд аймгийн Эрүүл мэндийн газраас Ар-Мөнгөнчагнуур өрхийн ЭМТ-тэй хамтран Эрдэнэбулган сумын 20 гаруй иргэдэд “Чихрийн шижин, Артерийн даралт ихсэх өвчний шалтгаан эрсдэлт хүчин зүйл, урьдчилан сэргийлэлт”, “Эрүүл зөв зохистой хооллолт” сэдвээр сургалт зохион байгуулж эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүллээ. Мөн өлөн үеийн сахар үзэн биеийн жингийн индекс тодорхойлж ирэгдийг өөрсдөөр нь чихрийн шижингийн эрсдлийн үнэлгээ хийлгэн ажиллаа.
📌Халдварт бус өвчний тархалт хурдацтай нэмэгдэж хүн амын өвчлөл нас баралтын шалтгааныг тэргүүлж Дэлхий дахины тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.Монгол улсад халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйлийн тархалтын түвшинг тогтоох 2019 оны судалгаагаар 20-79 насны 1000 хүн амд 99.3 буюу тухайн насны хүн амыг 5 хувь нь чихрийн шижингээр өвчлөх, чихрийн шижинтэй хүмүүсээс жилд 1330 хүн жилд нас барах магадлалтайг тогтоосон байна.
Насанд хүрсэн 11 хүн тутмын нэг нь чихрийн шижин өвчнөөр өвдөх эрсдэлтэй бөгөөд чихрийн шижинтэй 2 хүн тутмын нэг нь оношлогддоггүй, 3 хүн тутмын нэг нь чихрийн шижингийн шалтгаант нүдний хүндрэл өгөх өндөр эрсдэлтэй байдаг.
📌Архангай аймгийн 2024 оны эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр чихрийн шижин өвчний эрт илрүүлэг үзлэгт хамрагдвал зохих хүн амын 42% хамрагдсан байна. Үүнээс лавлагаа шатлалын эмнэлэгт 81 иргэн онош тодруулахаар илгээсэн байна. Мөн оны байдлаар чихрийн шижин өвчнөөр 23 иргэн шинээр хяналтанд орж 8 хүн эмийн бус эмчилгээнд хамрагдаж 12 иргэн эмийн эмчилгээнд орж хяналтанд орсон байна.
📌Чихрийн шижин өвчин үүсэх тэргүүлэх шалтгаан нь хувь хүний амьдралын хэв маягтай холбоотой эрсдэлт хүчин зүйлүүд болох зохисгүй хооллолт, хөдөлгөөний хомсдол, алим хэлбэрийн таргалалт, архи, тамхины хэрэглээ,артерийн даралт ихсэлт, удамшил, жирэмсний чихрийн шижингийн өгүүлэмжтэй зэрэг хүчин зүйлүүд байдаг.
📌Энэхүү үйл ажиллагааг дэмжиж өөрийн эрүүл мэнддээ хөрөнгө оруулалт хийсэн иргэддээ баярлалаа.👏👏👏

Санал, хүсэлт

*