Архангай аймгийн Эрдэнэбулган сумын СӨБ-ын эмч, арга зүйч багш нарыг чадавхижуулах сургалт зохион байгууллаа☑☑☑
Монгол улсад 2024 оны эхний 9 сарын хугацаанд бүртгэгдсэн осол гэмтлийн шинэ тохиолдлын 59.8% эрэгтэйчүүд, 40.2% эмэгтэйчүүд байна. Өөрөөр хэлбэл осол гэмтэлд өртсөн 10 хүн тутмын 6 нь эрэгтэйчүүд байна. Насны бүлгээр авч үзвэл хамгийн их хувийг 10-14 нас эзэлж байгаа ба 0-4, 5-9, 15-19 насны бүлэгт тохиолдлын тоо их байна.
Архангай аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад ахуйн осол гэмтлийн тохиолдол бүртгэгдээгүй ч цэцэрлэгийн хүүхдүүдэд үүсч болох эрсдлээс сэргийлэх, СӨБ-ын багш, эмч нарыг ахуйн осол гэмтэл ялангуяа түлэгдэлт, хахалт, унаж бэртэлтийн үед яаралтай тусламж үзүүлэх чадавхид сургах хэрэгцээ шаардлагатай байна.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудын багш, эмчийг хахалт, түлэгдэлт, зэрэг гэмтлийн үеийн яаралтай тусламж үзүүлэх чадварт сургах, амьсгалын замын цочмог халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээг СӨБ-ын байгууллагад хэрэгжилтийг хангах
Тус сургалтад:
• СӨБ-ын байгууллагын багш, эмч, арга зүйч нарыг ахуйн осол гэмтэл, хүндрэлээс сэргийлэх арга хэмжээг хэрэгжүүлэх
• Томуу, томуу төст өвчний үед сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад хэрэгжүүлэх урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар танилцуулах
• Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хийсэн үнэлгээний танилцуулга
Сургалтад Архангай аймгийн Эрдэнэбулган сумын цэцэрлэгийн эмч, арга зүйч, багш нар нийт 40 гаруй албан хаачид хамрагдлаа.
Энэхүү үйл ажиллагааг дэмжиж өөрийн эрүүл мэндэдээ хөрөнгө оруулалт хийсэн албан хаагчдадаа баярлалаа