✅✅✅АРХАНГАЙ АЙМГИЙН ЕБС-ИЙН СУРГУУЛИЙН 1-Р АНГИЙН СУРАГЧДЫГ НҮД, ШҮД, ЗҮРХНИЙ ЭМГЭГ ИЛРҮҮЛЭХ ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГТ ХАМРУУЛЖ БАЙНА



Монгол Улсын засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны төлөвлөгөө Эрүүл мэндийн сайд, Боловсролын сайдын хамтарсан тушаалын хүрээнд Архангай аймагт Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдад нүд, шүд, зүрхний эмгэг илрүүлэх эрт илрүүлэг үзлэгийг 2025 оны 5 дугаар сарын 01-ны өдрөөс эхлүүлээд байна.
Тус үзлэгт Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн 1778 суралцагчид нүд, шүд, зүрх гэсэн 3 төрлөөр үзлэгт хамрагдах юм.

Зүрхний эмгэг илрүүлэх эрт илрүүлэгт 1778 суралцагч хамрагдахаас 2025 оны 05 сарын 21-ны өдрийн байдлаар 1666 буюу 93.5 хувь нь зүрхний цахилгаан бичлэгийн үзлэгт хамрагдаж гэрээ байгуулсан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн зүрх судасны нарийн мэргэжлийн эмч нар уншиж дүгнэн 374 буюу 22.5 хувийг өөрчлөлттэй илрүүлсэн байна.
Дээрх өөрчлөлтэй илэрсэн хүүхдүүдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хүүхдийн эмнэлгийн дарга, зүрх судасны Т.Болормаа эмчтэй хамтран 2 дох шатны үзлэгийг 2025 оны 5 дугаар сарын 18-20-ны өдрүүдэд аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр зохион байгууллаа. Зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлттэй илэрсэн 374 суралцагчдаас 289 суралцагчдыг зүрхний эхо үзлэгт хамруулаад байна. Үүнээс зүрхний олдмол болон төрөлхийн зүрхний эмгэгтэй илэрсэн хүүхдүүдийг дараагийн шатны эмчилгээнд хамруулахаар төлөвлөөд байна.

