7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

Түүхэн замнал

Аймгийн эрүүл мэндийн газар нь эмнэлэг урьдчилан сэргийлэх байгууллагуудын ажлыг удирдах чиг үүрэг бүхий төрийн захиргааны нэгж юм.
Засаг захиргааны нэгж өөрчлөгдөх, хариуцах ажлын чиглэлээсээ хамааран салбарын удирдах дээд байгууллагын бүтцийн дагуу өөр өөрөөр нэрлэгдэж бүтэц үйл ажиллагаа, хариуцах ажлын чиг үүрэг нь янз бүр байв. 1932 оноос үндэсний сувилагч, 1934 оноос үндэсний бага эмч нар ажиллаж эхэлсэн бөгөөд 1937 оныг хүртэл эрүүлийг хамгаалах байгууллагуудыг аймгийн яамны нэг байцаагч хариуцдаг байжээ. 1937 онд аймгийн Яаманд Эрүүлийг хамгаалах хэлтэс байгууллагдаж даргаар нь Д.Далхжавыг томилжээ. Тэр үеэс хойш дараах нэршилээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн байна. Үүнд нь:
•  Аймгийн Яамны Эрүүлийг хамгаалах хэлтэс 1937- 1960
•  Аймгийн Эрүүлийг хамгаалах газар 1960 -1990
•  Аймгийн Эрүүлийг хамгаалах, нийгэм хангамжийн газар 1990 -1992
•  Аймгийн ЗДТГ-ын Эрүүл мэндийн хэлтэс 1992- 1993
•  Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтэс 1993 -1997
•  Аймгийн Нийгмийн эрүүл мэндийн төв 1997 – 1999
•  Аймгийн Эрүүл мэндийн газар 1999 оны 09- р сараас эхлэн одоогийн бүтцээр ажиллаж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын даргаар ажиллаж байсан хүмүүс

1 Далхжав Эрүүлийг хамгаалах хэлтэс 1937-1942 он 5 жил
2 С.Равжаа Эрүүлийг хамгаалах хэлтэс 1942-1943 он 1 жил
3 Далхжав Эрүүлийг хамгаалах хэлтэс 1943-1945 он 2 жил
4 Д.Чойжилсүрэн Эрүүлийг хамгаалах хэлтэс 1945-1946 он 1 жил
5 Д.Дамбаа Эрүүлийг хамгаалах хэлтэс 1946-1950 он 4 жил
6 Б.Гэпилмаа Эрүүлийг хамгаалах хэлтэс 1950-1953 он 3 жил
7 О.Раднаадорж Эрүүлийг хамгаалах хэлтэс 1953-1957 он 4 жил
8 С.Шаадай Эрүүлийг хамгаалах хэлтэс 1957-1958 он 1 жил
9 С.Жанчиврэнцэн Эрүүлийг хамгаалах хэлтэс 1958-1960 он 2 жил
10 Н.Чагнаа Эрүүлийг хамгаалах газар 1960 оны 6-8 жил 2 сар
11 С.Жанчивсэнгээ Эрүүлийг хамгаалах газар 1960 -1972 он 15 жил
12 П.Шагж Эрүүлийг хамгаалах газар 1972-1975 он 3 жил
13 Г.Сосорбарам Эрүүлийг хамгаалах газар 1975-1981 он 6 жил
14 Д.Дагвасүмбэрэл Эрүүлийг хамгаалах газар 1981-1990 он 9 жил
15 Д.Дагвасүмбэрэл Эрүүлийг хамгаалах Нийгэм хангамжийн газар 1990-1992 он 2 жил
16 Д.Дагвасүмбэрэл ЗДТГазрын Эрүүл мэндийн хэлтэс 1992-1993 он 1 жил
17 Д.Дагвасүмбэрэл ЗДТГазрын Нийгмийн бодлогын хэлтэс 1993-1997 он 4 жил
18 А.Ширмээ Нийгмийн эрүүл мэндийн төв 1997-1998 он 1 жил
19 Н.Нарантуяа Нийгмийн эрүүл мэндийн төв 1998-1999 он 1 жил
20 Д.Дагвасүмбэрэл Эрүүл мэндийн газар 1999-2012 оны 5 сар 12 жил
21 Р.Гандиймаа Эрүүл мэндийн газар 2012-оноос хойш одоог хүртэл