

Хэрвээ таны хүүхэд 10–15 настай

(2011.01.01 – 2016.12.31 хооронд төрсөн) бол
улаанбурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалтад заавал хамруулаарай.

Учир нь энэ насны хүүхдүүдийн дунд өвчлөл нэмэгдэж,өвчин хүндрэх, амь насанд аюул учруулах эрсдэлтэй байна.

Дархлаажуулалт хийх хугацаа:

2026 оны 01 дүгээр сарын 26-наас

2026 оны 02 дугаар сарын 16 хүртэл

Хаана?
• Төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургууль
• Сум, өрхийн эрүүл мэндийн төв
• Салбар амбулатори
• Дүүргийн эрүүл мэндийн төвийн дархлаажуулалтын кабинет

Хэрэглэж буй вакцин нь

Бүгд Найрамдах Энэтхэг Улсын “Серум Институт”-д үйлдвэрлэгдсэн,

GMP

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага

Аюулгүй, чанарын баталгаатай вакцин юм.

“Цагаан сараа эрүүл угтая”

Нэмэлт дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаарай.