🥗Эрүүл мэндийн газраас “Эрүүл хоол – Эрч хүчтэй ажилтан” эрүүл зан үйл хэвшүүлэх 4 дөх сургалт зохион байгуулагдлаа.
Тус аяны хүрээнд төрийн албан хаагчдыг хамруулан эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, зөв зохистой хооллолтын дадлыг хэвшүүлэх, халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ажлын бүтээмж, идэвх санаачилгыг дэмжих зорилготойгоор сургалт, зөвлөгөө, нөлөөллийн үйл ажиллагааг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Цаашид сургалтыг тогтмол давтамжтай үргэлжлүүлэн, оролцогчдын мэдлэг, хандлагад үнэлгээ хийж ахиц дэвшлийг тооцон зохион байгуулна.
Хамтран ажилласан хамт олондоо баярлалаа






