385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

“ТТӨ-ний нөхцөл байдал, хариу арга хэмжээ, анхаарах асуудал” цахим уулзалт

📌Архангай аймгийн хэмжээнд Томуу, томуу, төст өвчин (ТТӨ)-ний хүндрэлийн үнэлгээгээр “Аймгийн хэмжээний” дэгдэлтийн түвшинд шилжсэнтэй холбоотой сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудын эрхлэгч эмч, хүүхдийн эмч, нарыг хамруулан “ТТӨ-ний нөхцөл байдал, хариу арга хэмжээ, анхаарах асуудал” цахим уулзалтыг 2026 оны 03 дугаар сарын 16-ны өдөр зохион байгуулж 19 сум, 3 өэмт-үүдийн нийт 48 эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хамрууллаа.
📌Насны ангиллаар авч үзвэл 43.6 хувийг 0-4 хүртэлх насны хүүхэд, 35.3 хувийг 5-14 насны хүүхдийн өвчлөл эзэлж байгаа тул эцэг,эх асран хамгаалагч та бүхэн халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр доорх зөвлөмжийг хэрэгжүүлээрэй.
☑Халдвараас урьдчилан сэргийлэх арга:
• Гараа угаах
• Зөв ханиаж найтаалгах
• Амны хаалт зүүлгэх
• Гэр болон ажлын орчинд чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийн, агаар сэлгэлтийг тогтмол хийх
• Халдварын дэгдэлтийн үед хүн цугласан, бөөгнөрсөн газраас аль болох зайлсхийх
• Хувийн ариун цэврийг сахих (Бохирдсон байж болох эд зүйлст хүрэлцсэн тохиолдол бүрт гарыг угаах)
☑☑☑Иргэн та АМНЫ ХААЛТАА ЗҮҮЖ, ГАРАА УГААЖ томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлээрэй. 😷😷😷

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *