✅✅Геронтологийн үндэсний төвийн баг Архангай аймагт ажиллалаа
Геронтологийн үндэсний төвийн баг хамт олон Архангай аймагт 3 өдрийн хугацаанд ажиллаж, дараах үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.
“Эрүүл насжилтын үндэсний төлөвлөгөө”, “Ахмад настны цогц тусламж, үйлчилгээний заавар”-ын хүрээнд анхан шатны эмч, мэргэжилтнүүдэд зориулсан онол, дадлага хосолсон 2 өдрийн сургалтыг зохион байгуулж, ахмад настанд цогц тусламж үйлчилгээ үзүүлэх мэдлэг, чадварыг нэмэгдүүллээ.
Ахмадын хорооны үйл ажиллагаатай танилцаж, орон нутгийн ахмадуудад зориулсан “Эрүүл, идэвхтэй насжилтыг дэмжих нь” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.
Аймгийн Нэгдсэн эмнэлгийн ахмадын кабинетийн үйл ажиллагаатай танилцаж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.
Энэхүү ажлын хүрээнд ахмад настны эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад чухал ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.








