385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН
ХОЛБОО БАРИХ
arkhangai.emg1@gmail.com
70332973

“ЭРҮҮЛ МЭНД ҮНДЭСНИЙ БАЯЛАГ” УРИАТАЙ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ҮЗЛЭГ ОНОШИЛГОО ЭХЭЛЛЭЭ.

Эрүүл мэндийн сайдын 2022 оны А/139 тоот тушаал, Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2022 оны 06-р тогтоолын дагуу хүн амын нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношигоо шинжилгээ “Эрүүл мэнд үндэсний баялаг” уриан дор Архангай аймагт 05 сарын 02-ний өдөр эхэллээ.

Эрт илрүүлгийн үзлэгт хамрагдах иргэд өөрийн харьяаллын өрх, сумын эрүүл мэндийн төвөөс үзлэгийн урилгыг авч үзлэг, шинжилгээ өгнө. Ингэхдээ 0-17 насны хүүхдүүд харъяа сум, өрхийн эрүүл мэндийн төвд, 18-аас дээш насны иргэд харъяа сум өрхийн ЭМТ-өөсөөУРИЛГА авч аймгийн Нэгдсэн эмнэлгийн эрүүл мэндийг дэмжих төвд урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг, үзлэг, оношигоо шинжилгээнд хамрагдана.
Иргэн та эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, үзлэг оношилгоондоо идэвхтэй хамрагдаарай.

 

 

Санал, хүсэлт

*