Өргөдөл, гомдол, санал хүсэлт харилцааны асуудал хариуцсан ажилтан
Б.Өнөржаргал
Хүлээн авах цагийн хуваарь:
Ажлын өдрүүдэд: 09:00-18:00 цагт
Э-Майл: arkhangai.emg1@gmail.com
Утас: 70332973
Өргөдөл, гомдолд тавигдах шаардлага, хугацаа
Иргэн цахим өргөдөл, гомдол гаргахдаа овог, нэр, буцах цахим шуудангийн хаяг, утасны дугаар зэргийг тодорхой бичиж гарчигийг оновчтой тавина.
Өргөдөл, гомдолд дурьдсан асуудал болон бусад хавсаргасан баримт бичиг үнэн зөв байна.
Өргөдөл гомдлын бүртгэл, зохицуулалт, тайлагнал хариуцсан мэргэжилтэн нь өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөө түүнийг хүлээн авсан талаарх мэдээлэл, холбогдох зөвлөгөө, тайлбар, хариу өгнө.
Өргөдөлд заасан асуудлыг судлах, хариу өгөхөд хугацаа шаардлагатай бол тус асуудлыг холбогдох мэргэжилтэнтэй хамтран судалж хариу өгнө.
Хуулийн дагуу өргөдлийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор шийдвэрлэнэ. Шаардлагатай бол Эрүүл мэндийн газрын дарга уг хугацааг 30 хүртэл хоногоор сунгана.



