НҮБ-ийн хүн амын сан, ЭХЭМҮТ, аймгийн ЭМГ-ын хамтарсан “Эхийн болон перинатал эндэгдлийн тандалт, хариу арга хэмжээг эрчимжүүлэх” сургалт 2 дахь өдрөө үргэлжилж байна.
Архангай аймаг нь сүүлийн 4 жил эхийн эндэгдэлгүй амжилттай ажиллаж байгаа бөгөөд энэхүү сургалтын зорилго нь:
• ЭМС-н А/419, А/420 тоот тушаалыг танилцуулах
• Тандалт, хариу арга хэмжээг бэхжүүлэх
• Менежер, үйлчилгээ үзүүлэгчдийн мэдлэг, ур чадвар, хандлагыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх
• “Эхийн перинатал эндэгдлийг хэлэлцэх хороо”-ны гишүүдийн үүрэг, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор 2026 оны 03 сарын 09-11-ний өдрийн хооронд 3 өдөр үргэлжлэх юм.
Тус сургалтанд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга, Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн холбогдох мэргэжилтнүүд болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлага, хүүхдийн эмч, эмэгтэйчүүдийн эмч нар болон хорооны бусад гишүүд оролцож байна.







