СУМ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВИЙН ИХ ЭМЧ, БАГИЙН БАГА ЭМЧ НАРЫГ ЧАДАВХИЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАВ.
“МонПЭН САНААЧИЛГА”- Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц нь үйлчлүүлэгч төвтэй, урт хугацааны тогтвортой, идэвхтэй хяналт бүхий тусламж, үйлчилгээг төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт бус, харин өрх, сумын эрүүл мэндийн төвд анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын эмч нар тусламж үйлчилгээг үзүүлэх боломжтой ба зүрх судасны өвчин, тэдгээрийн хүндрэл (зүрхний шигдээс, тархины харвалт), нас баралтаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой юм.
Иймээс Архангай аймагт 2024 оноос нэвтрүүлж хэрэгжүүлээд байгаа “МонПЭН САНААЧИЛГА”- Халдварт бус өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ын хэрэгжилтийг сайжруулах, ялангуяа сумын эмч, багийн эмч мэргэжилтнүүдийн мэдлэг ур чадварыг нэмэгдүүлэх хэрэгцээ, шаардлагын дагуу 2026 оны 3 дугаар сарын 5, 6-ны өдрүүдэд аймгийн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс зохион байгууллаа.
Сургалтанд 19 сумын Эрүүл мэндийн төвүүдийн 66 их эмч, багийн эмч нар хамрагдан мэдлэг, ур чадвараа дээшлүүлээ.
Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн ХБӨ-ны асуудал хариуцсан мэргэжилтэн, Нэгдсэн эмнэлгийн зүрх судасны их эмч Г.Гэрэлтуяа эмчтэй хамтран Архангай аймгийн “МонПЭН САНААЧИЛГА”-ын хэрэгжилт, цаашид анхаарах асуудал, Зүрхний архаг дутагдал, артерийн гипертензийн оношилгоо эмчилгээний менежмент, зүрхний архаг ишеми өвчин зэргээр мэдээлэл өгөв.
Мөн сум өрхийн эрүүл мэндийн төвийн их эмч, багийн эмч нарт зүрх судасны өвчний эрсдлийн үнэлгээ хийх, 5А зарчмаар иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх, зүрхний цахилгаан бичлэг унших , тохирсон зөв тунгаар эмийн эмчилгээний зөвлөгөө өгөх зэргээр тохиолдолд суурилсан дадлага ажил хийлгэж, ур чадварыг дээшлүүллээ.
]











