385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

✅ ЧУЛУУТ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ТУРШЛАГА СОЛИЛЦОХ УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

👉 Архангай аймгийн Чулуут сумын Эрүүл мэндийн төвд 2025 онд сэргээгдэх эрчим хүчний халаалтын систем нэвтрүүлж, тус төвийн цахилгаан, дулааны хэрэглээг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр хангах боломж бүрдсэн.
Тус ажлын хэрэгжилт, үр дүн, ашиглалтын туршлагыг бусад сумын эрүүл мэндийн төвүүдэд түгээн дэлгэрүүлэх зорилгоор сумдын эрүүл мэндийн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн туршлага судлах уулзалтыг Чулуут суманд зохион байгууллаа.
Уулзалтын үеэр:
🔹 Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн үйл ажиллагаа, ашиглалттай танилцах
🔹 Тоног төхөөрөмжийн хүчин чадал, ашиглалтын туршлагаас мэдээлэл авах
🔹 Эрчим хүчний хэрэглээ, зардлын хэмнэлт болон үр дүнгийн талаар туршлага солилцох
🔹 Эрүүл мэндийн байгууллагад сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
☀️ Чулуут сумын ЭМТ-д 80 кВт-ын нарны цахилгаан үүсгүүр, 800 кВт.цагийн багтаамжтай эрчим хүч хуримтлуур, 90 кВт-ын хүчин чадалтай агаар-усны дулааны насос суурилуулсан нь эрүүл мэндийн байгууллагын эрчим хүчний хэрэглээг тогтвортой, байгальд ээлтэй эх үүсвэрээр хангах шинэ боломжийг бий болгож байна.
Ийнхүү сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, үр дүнтэй шийдлийг бусад эрүүл мэндийн байгууллагад нутагшуулах замаар эрүүл мэндийн салбарын тогтвортой, ногоон хөгжлийг дэмжин ажиллаж байна. 🌱💚

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *