7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

АРХАНГАЙ АЙМАГТ БАГШ ШАВИЙН ЭРДМИЙН УУЛЗАЛТ, СУРГАЛТ БОЛЛОО

Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдөр, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн 80 жилийн ойд зориулсан багш шавийн эрдмийн уулзалт, эмч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжил дээшлүүлэх сургалт 2022 оны 3 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Багш шавийн эрдмийн уулзалтад АШУҮИС-иас эмнэлэг эрхэлсэн дэд захирал Д.Цэрэндавга, Ардын багш, академич Ц.Лхагвасүрэн, Эмзүйн сургуулийн захирал, доктор, дэд профессор Д.Даваадагва, доктор, профессор Ж.Энхцэцэг, доктор, дэд профессор Г.Эрдэнэтуяа, А.Отгонбат, С.Мөнхбат, Монгол Японы эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн дэд захирал, доктор М.Наранпүрэв, доктор Н.Халиун, Г.Хулан нар оролцож, лекц уншиж, тасаг нэгжид ажиллан Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч нартай уулзан зөвлөгөө өгсөн юм.
Тус арга хэмжээний үеэр Хөдөө орон нутгийн хүн амд үзүүлэх ЭМ-ийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, урьдчилан сэргийлэх, оношилох, эмчлэх чадавхийг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн ажлын байран дахь сургалтыг тасралтгүй зохион байгуулах, хамтран ажиллах зорилгоор Архангай аймгийн ЗДТГ, АШУҮИС хооронд хамтын ажиллагааны гэрээ байгууллаа.
Архангай аймагт хүрэлцэн ирсэн МУ-ын ардын багш АШУ-ны доктор, профессор, академич Ц.Лхагвасүрэнд аймгийн ЗДТГ-аас “АРХАНГАЙ АЙМГИЙН ХҮНДЭТ ИРГЭН” тэмдэг гардуулан өгч хүндэтгэл үзүүлсэн юм.
Багш шавийн эрдмийн уулзалтанд хүрэлцэн ирсэн эрдэмтэн багш нар хөдөө орон нутагт олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа эмч, мэргэжилтнүүдийг Монгол Улсын Засгийн газрын шагнал, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний их сургуулийн Эрдэнийн Очир медаль, Төгсөгчдийн холбооны шагналаар шагнаж урамшуулсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *