7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийг угтан Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч нарын дунд Шинэ технологи, ур чадвар-өвчтөн төвтэй тусламж сэдвийн хүрээнд онол практикийн бага хурлыг зохион байгууллаа.

Коронавируст цар тахлын улмаас сүүлийн 2 жилийн хугацаанд завсардаад байсан Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийн арга хэмжээний томоохон хэсэг нь онол практикийн бага хурал байлаа.
Энэ жилийн онол практикийн бага хурлыг Хүний гавьяат эмч Б.Дэлгэрхангай агсны гэр бүлээс санаачлан “Хүний гавьяат эмч Б.Дэлгэрхангай агсны нэрэмжит” болгосон нь онцлог байсан юм.
Онол практикийн бага хуралд Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарын 18 судлаач эмч нар өөрсдийн хийсэн судалгаа шинжилгээний ажлыг хэлэлцүүлснээс; #Эрүүл_мэндийн_газрын судлаач эмч, мэргэжилтэн Г.Ариунтуяа, Э.Ариун-Эрдэнэ, Э.Бямбацогт нарын “Архангай аймагт 2021 онд бүртгэгдсэн коронавируст халдварын дэгдэлтийн судалгаа”,
#Нэгдсэн_эмнэлгийн Ерөнхий мэс заслын тасгийн бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмч А.Ганхуяг, “Хэвлийн дурангаар шулуун гэдэсний өмнөд ханад тор тавьж сойж бэхлэх, шулуун гэдэсний урвалтыг засах мэс заслын үр дүн” эрдэм шинжилгээний ажил шалгарлаа.
Онол практикийн бага хурлын судалгаа шинжилгээний ажлыг шүүн явуулахаар Анагаахын шинжилэх ухааны үндэсний их сургууль (АШУҮИС)-иас эрдэмтэн багш нар уригдан ирсэн юм. Хурлын шүүгчээр;
*МУ-ны Ардын багш, АШУ-ны доктор, профессор Ц.Лхагвасүрэн
*АШУ-ны доктор, профессор Д.Цэрэндагва
*ЭЗУ-ны доктор, дэд профессор С.Мөнхбат нар хүрэлцэн ирсэн юм.
Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтнүүдийг судалгаа шинжилгээний ажил хийхийг дэмжих, тэднийг чадавхижуулах, мэргэшүүлэхэд дэмжлэг үзүүлэн хамтран ажилласан МУ-ын хүний гавьяат эмч Б.Дэлгэрхангай агсны гэр бүл, АШУҮИС-ийн эрдэмтэн багш нартаа талархал илэрхийлье

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *