385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН
ХОЛБОО БАРИХ
arkhangai.emg1@gmail.com
70332973

“СУВИЛАГЧАА СОНСЪЁ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Монголын сувилагчдын нийгэмлэгийн 25 жилийн ой 2022 онд тохиож байгаа билээ. Ойн үйл ажиллагааг угтан тус нийгэмлэгээс 21 аймгаар “Сувилагч чамдаа баярлалаа” хүндэтгэлийн тогололт болон “Сувилагчаа сонсъё” хэлэлцүүлэгийг хийхээр төлөвлөсний дагуу Архангай аймагт 2022 оны 04.03-нд Эрүүл мэндийн газар хэлэлцүүлэгийг зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт ЭМГ-ын дарга Р.Гандиймаа, МСН-ийн тэргүүн Д.Нямсүрэн, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн, НЭ-ийн дарга Т.Ганбямба, МСН-н Архангай салбар нийгэмлэгийн тэргүүн Н.Оюунгэрэл нар оролцож НЭ, сум, өрхийн ЭМТ-үүдийн сувилагч нарын саналыг сонсон, тулгамдаж байгаа асуудлын талаар ярилцан хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг хийлээ.
Хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарт ажиллаж, хөдөлмөрлөж байгаа сувилагч нарын төлөөлөл болох 60 гаруй сувилагч нар оролцон эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, сувилагч мэргэжлийн ажлын үнэлэмжийг сайжруулахад хэрхэн хамтарч ажиллах зэрэг олон чухал асуудлуудыг хөндөн хэлэлцэж эрүүл мэндийн байгууллагын удирдах албан тушаалтнууд, шийдвэр гаргагч нарт хүргэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *