7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

“ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙГ ДЭМЖИГЧ ЦЭЦЭРЛЭГ” ЖИШИГ ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЛЭЭ.

Хүүхдэд эрүүл мэндээ хамгаалах, дэмжих зөв мэдлэг, хандлага, ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг багаас нь төлөвшүүлэх, хүүхдийг бие бялдрын хувьд эрүүл чийрэг өсгөж хөгжүүлэх чиглэлээр сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, идэвхжүүлэх зорилгоор “Хүүхдийн эрүүл мэндийг дэмжигч цэцэрлэг” жишиг үйл ажиллагааг ЭМГ-ын даргын 2019 оны А/20 дугаар тушаалаар 3 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 25-ны өдөр хүртэл хугацаанд хэрэгжүүллээ. Жишиг үйл ажиллагааг дараахь 4 чиглэлээр хэрэгжүүлсэн. Үүнд:
  • Цэцэрлэгийн хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг дэмжих
  • Цэцэрлэгийн хүүхдүүдэд ариун цэвэр, эрүүл ахуйн зөв дадал хэвшлийг төлөвшүүлэх
  • Цэцэрлэгийн хүүхдийн эрүүл мэндийг идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжих
  • Цэцэрлэгийн хүүхдийн хоолыг зөвлөмж хэмжээнд нийцүүлж сайжруулах
Амны хөндийн эрүүл ахуй, цэцэрлэгийн насны хүүхдийн хооллолт, ариун цэвэр, эрүүл ахуйн дадал хэвшил, идэвхтэй хөдөлгөөний ач холбогдлын талаар багш, эцэг, эхчүүдийн мэдлэгийг дээшлүүлсэн.
Эцэг эхчүүдийн сургалт
Цэцэрлэгийн багш нарын дасгалын сургалт
Хүүхдийн шүдний өвчлөлийн түвшинг тогтоож, эмчилгээнд хамруулсан.
Хүүхдийн шүдний өвчлөлийн түвшинг тогтоож, эмчилгээнд хамруулсан
Цэцэрлэгийн хүүхдийн хоолонд үнэлгээ хийн зөвлөмж өгч, хүүхдийн хоолны давс, чихэр, транс тосны хэмжээг бууруулж, сүү, ногооны хэмжээг нэмэгдүүлсэн.
Цэцэрлэгийн хүүхдүүдийг өдөр бүр насанд нь тохирсон дасгал хөдөлгөөнөөр хичээллүүлж, бие бялдрын хөгжлийн түвшинг ахиулсан.
Гараа зөв дарааллаар бүрэн гүйцэд угаах, зөв ханиаж найтаах, шүдийг бүрэн гүйцэд угаах зэрэг эрүүл ахуйн дадлуудыг хүүхдүүдэд хэвшүүлсэн.
Цэцэрлэгт хүүхдийн эрүүл мэндийг дэмжих орчинг сайжруулсан. Үүнд:
  • Гарын угаалтуур бүрийн дэргэд бага насны хүүхдэд ойлгомжтой байдлаар гар угаах дарааллыг байрлуулсан.
  • Хүүхдийн бие бялдрыг хөгжүүлэх дасгал хөдөлгөөн хийх материал хэрэгслийн хангалтыг нэмэгдүүлсэн.
  • Гарыг нэг удаагийн цаасан сальфеткаар арчдаг болсон.
  • Улавчийг хүүхэд, эцэг, эхчүүдийн тоогоор хангалттай хийж, үүдэнд байрлуулан бохир улавчийг өдөр бүр цэвэрлэж тавьдаг болсноор цэцэрлэгийн эрүүл ахуй сайжирсан.
  • Хүүхдийн гадна тоглоомын талбайг идэвхтэй хөдөлгөөн хийх тоглоом хэрэгслээр тохижуулсан гэх мэт

Үйл ажиллагааг идэвхжүүлэх зорилгоор:

  • “Дасгалаа хэн сайн хийх вэ?” тэмцээн
  • “Эрүүл чийрэг анги” уралдаан
  • “Зөв дадал-Эрүүл гэр бүл” тэмцээн
  • “Хүүхдийн эрүүл мэндийг дэмжигч шилдэг анги” шалгаруулах гэсэн 4 төрлийн уралдааныг зохион байгуулсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *