Шинэхэн гавьяат эмчдээ хүндэтгэл үзүүллээ.
2020 оны босгон дээр Архангай аймгийн эрүүл мэндийн салбараас төрөн гарсан Монгол улсын хүний гавьяат эмч Б.Дэлгэрхангайд Архангай аймгийн Эрүүл мэндийн газрын хамт олон хүндэтгэл үзүүллээ.
Б.Дэлгэрхангай нь 41 жил тасралтгүй орон нутагтаа үр дүнтэй ажиллаж тус салбараас төрөн гарсан 7 дахь, аймгийн Нэгдсэн эмнэлгээс төрөн гарсан 3 дахь гавьяат эмч юм.