Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт боллоо
Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, бүх сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан 25 хүн хамрагдаж, мэдлэгээ дээшлүүллээ.
Сургалтаар:
- Эрүүл мэндийн газраас 2019 онд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны товч танилцуулга, цаашид анхаарах асуудал
- “Оролцоот нийгмийн эрүүл мэнд-2” аянд амжилттай оролцсон Хайрхан, Өндөр-Улаан, Өлзийт, Ихтамир, Тариат сумын эрүүл мэндийн төвүүдийн онцлог үйл ажиллагааны танилцуулга
- Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны 2019 оны тайлангийн үнэлгээ, онцлог үйл ажиллагаа, цаашид тайлан бичихэд анхаарах асуудал
- Өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхаарах асуудал
- Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үйл ажиллагаанд нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын үүрэг, оролцоо
- 2020 онд нийгмийн эрүүл мэндийн тусламжийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны танилцуулга гэсэн чиглэлүүдээр сургалтыг зохион байгууллаа.