7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах сургалт боллоо

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын Нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг 2020 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр зохион байгуулж, бүх сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийгмийн эрүүл мэндийн ажилтан 25 хүн хамрагдаж, мэдлэгээ дээшлүүллээ.
Сургалтаар:
  • Эрүүл мэндийн газраас 2019 онд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр хэрэгжүүлсэн үйл ажиллагааны товч танилцуулга, цаашид анхаарах асуудал
  • “Оролцоот нийгмийн эрүүл мэнд-2” аянд амжилттай оролцсон Хайрхан, Өндөр-Улаан, Өлзийт, Ихтамир, Тариат сумын эрүүл мэндийн төвүүдийн онцлог үйл ажиллагааны танилцуулга
  • Сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийгмийн эрүүл мэндийн үйл ажиллагааны 2019 оны тайлангийн үнэлгээ, онцлог үйл ажиллагаа, цаашид тайлан бичихэд анхаарах асуудал
  • Өсвөр үеийнхэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд анхаарах асуудал
  • Халдварт болон халдварт бус өвчний эрт илрүүлэлтийн үйл ажиллагаанд нийгмийн эрүүл мэндийн ажилтнуудын үүрэг, оролцоо
  • 2020 онд нийгмийн эрүүл мэндийн тусламжийн чиглэлээр хэрэгжүүлэх үйл ажиллагааны танилцуулга гэсэн чиглэлүүдээр сургалтыг зохион байгууллаа.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *