ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮДИЙН АХЛАГЧ НАР АНАГААХ УХААНЫ БОЛОВСРОЛ ОЛГОХ ИХ ДЭЭД СУРГУУЛИЙГ 2020 ОНД ТӨГСӨЖ БУЙ ШИНЭ ТӨГСӨГЧИДТЭЙ УУЛЗАЛТ ХИЙВ.
Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн ахлагч нар Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийг 2020 онд төгсөж буй шинэ төгсөгчидтэй уулзалт зохион байгуулав.
Уулзалтаар өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаа, давуу талыг танилцуулан, цаашид өрхийн анагаах ухааны эмчийн 2 жилийн үндсэн мэргэшлийн сургалтад суралцах саналыг эмч нарт тавьж, суралцах хугацааны дэмжлэгийн талаар танилцуулав.
Уулзалтад нийт 7 төгсөгчид оролцон 2 эмч 2020-2021 оны төгсөлтийн дараах сургалтад өрхийн анагаахын чиглэлээр суралцахаар тохиролцсон үр дүнтэй уулзалт боллоо.