“ВИРҮСТ ГЕПАТИТИЙН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭ, ЭМЧИЛГЭЭНИЙ ЧАДАВХИЙГ САЙЖРУУЛАХ” ДАВТАН СУРГАЛТ БОЛЛОО
“Вирүст гепатитийн оношилгоо, эмчилгээ, илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний чадавхийг сайжруулах” давтан сургалт зохион байгууллаа
Анхан болон хоёрдахь шатлалын эмнэлгүүдэд В вирүсийн шалтгаант элэгний үрэвсэлийн оношилгоо, эмчилгээ, илрүүлэг, хяналт, урьдчилан сэргийлэлтийг сайжруулах, хүндрэлийг бууруулах, В вирүсийн халдвартай иргэдийн эмчилгээнд хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилгоор Азийн хөгжлийн банкны “Вирүст гепатитийн оношилгоо, эмчилгээний чадавхийг сайжруулах” төслийн хүрээнд Нэгдсэн эмнэлгийн дотор, халдвартын болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 28 эмчийг “Вирүст гепатитийн оношилгоо, эмчилгээ, илрүүлэг, урьдчилан сэргийлэлт, эмчилгээний чадавхийг сайжруулах” давтан сургалтанд хамруулж, мэдлэгийг дээшлүүллээ.