Архангай ЗООНОЗ ХАЧГААР ДАМЖИХ ХАЛДВАРЫН ТАНДАЛТ ШИНЖИЛГЭЭ ХИЙЛЭЭ
Архангай аймгийн Зоонозын өвчин судлалын төв 2021 оны 05-р сарын 12-16-ний хооронд Өндөр-Улаан, Тариат, Ихтамир сумдын нутагт хачгийн тархалт, нягтшил, зүйлийн бүрдэл, хачгаар дамжих халдварт өвчний байгалийн голомтын төлөв байдлыг тогтоох, тандалт шинжилгээ хийлээ. Тус тандалт шинжилгээний хүрээнд дээрх 3 сумдын нутаг дэвсгэрт хачиг тархах боломжтой биоптопыг сонгон 15 цэгт газрыг хамруулан 20 дарцаг/км ажиллуулан газрын гадаргуугаас 269 (D.nuttalli) , малаас 31 (D.nuttalli) зүйлийн нийт 300 ширхэг хачиг цуглуулан ЗӨСҮТөвийн вируслогийн лабораторид шинжлүүлэхээр хүргүүлэв.