АРХАНГАЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ДУТУУ НЯРАЙН ТАСАГ НЭЭГДЛЭЭ
JCI Монгол олон улсын байгууллага, JCI CHAIRMAN, ЭМЯамны хооронд байгуулсан гэрээний хүрээнд Save Аngels төслөөр Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн НҮЭМ-ийн клиникт дутуу нярайн тасгийг өнөөдөр нээлээ. Төслийн хүрээнд дутуу нярайн тасагт нэн шаардлагатай 15 төрлийн 20 гаруй тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн юм.
Энэхүү төслийг таван жилийн өмнө УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн санаачилгаар эхлүүлж байжээ. Нээлтэнд УИХ-н гишүүн Ё.Баатарбилэг, Г.Тэмүүлэн, Ж.Мөнхбат, Монгол улсын ЗГ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Энхболд, JСI CHAIRMAN салбарын захирал, гишүүд, Аймгийн удирдлага, аймгийн Эрүүл мэндийн салбарын удирдлагууд оролцлоо.