7033237970332973

Slider

КОМПЬЮТЕР ТОМОГРАФИЙН ОНОШЛОГООГ ОРОН НУТАГТАА ХИЙХ БОЛОМЖТОЙ БОЛЛОО

Аймгаас сонгогдсон УИХ-ын гурван гишүүний дэмжлэгээр Архангай аймгийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд нэн шаардлагатай Компьютер томографийн аппаратыг 2020-2021 онд 1.3 тэрбум төгрөгийн өртөгтэйгээр улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэж өнөөдөр ашиглалтанд хүлээн авч, нээлтийг хийлээ. Нээлтэд Монгол улсын ЗГ-ын гишүүн, ЭМ-ийн сайд С.Энхболд, тойргоос сонгогдсон УИХ-ын эрхэм гишүүд, орон нутгийн болон салбарын удирдлагууд оролцлоо.

Энэхүү Siemens healthineers брендийн аппарат нь 32 зүсэлттэй сүүлийн үеийн тоног төхөөрөмж бөгөөд тус аппарат ашиглалтанд орсноор жилд дунджаар 1200 гаруй иргэд Улаанбаатар хот руу дээрх оношлогооны заалтаар чирэгдэл болж явахгүй орон нутагтаа компьютерт томографийн оношилгоог хийлгэх бүрэн боломж бүрдэв.

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *