7033237970332973

Slider

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН, ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЭНХБОЛД АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАВ.

Монгол улсын Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Энхболд Архангай аймагт өнөөдөр ажиллаж, аймгийн Шуурхай штабын өргөтгөсөн худалдаанд оролцов. Хурлаар цар тахлын үед аймгийн Онцгой Комиссоос авч хэрэгжүүлж буй хариу арга хэмжээ, бэлэн байдал, үр дүнгийн талаар хэлэлцэж зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэв.

Цар тахлын 2 дахь том давалгааг амжилттай даван туулсан Архангай аймгийн Эрүүл мэндийн салбарын хамт олон болон хамтран ажилласан мэргэжлийн байгуулагууд, нийт бие бүрэлдхүүнд Эрүүл мэндийн сайд С.Энхболд талархал илэрхийлээд дараагийн давалгаанд бэлэн байх, иргэдийн хариуцлага, хувь хүн гэр бүлийн бэлэн байдлыг нэмэгдүүлэх, хүүхдийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх талаар чиглэл өгч, амжилт хүслээ.

Хурлын төгсгөлд Архангай аймагт Эрүүл мэндийг дэмжих төвийг байгуулахад нэн шаардлагатай байгаа 1.5 тэрбум төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг 2021 онны 4-р улиралд багтаан ЭМЯамнаас олгох батламж бичгийг ЭМГ-ын дарга Р.Гандиймаад гардуулан өгсөн юм. Мөн эмнэлгийн хүчилтөрөгчийн бэсрэг үйлдвэр, яаралтай түргэн тусламжийн хоёр ширхэг пургон автомашин, CRM рентгэн аппаратыг шийдвэрлэж өгөхөө илэрхийлэв.

 

 

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *