7033237970332973

enkhmanlai
galsan
choijilsuren
previous arrowprevious arrow
next arrownext arrow

АРХАНГАЙНХАН КЛУБ, ИЧИНХОРЛОО САН, S&ROYAL GROUP MONGOLIA АРХАНГАЙ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГТ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН ХАНДИВ ӨГЛӨӨ

Архангайнхан клуб, Ичинхорлоо сан, S & Royal Group Mongolia-ын дэмжлэгээр нийт 43 сая төгрөгийн өртөг бүхий 14 ширхэг вирус устгадаг агаар цэвэршүүлэгчийг Архангай аймгийн НЭ-ийн “Халдвартын тусгай эмнэлэгт” хандивлан, эмнэлгийн удирдлагуудад гардуулан өглөө.
Тус үйл ажиллагаанд Ичинхорлоо сангийн тэргүүн Б. Мэндсайхан, S & Royal Group Mongolia-ын ерөнхийлөгч Д. Сэржбүдээ, Архангайнхан клубын төлөөлөл, Архангай аймгийн ЭМГ-ын дарга Р. Гандиймаа, НЭ-ийн ерөнхий эмч Б. Оюунтүвшин, эмч ажилчид оролцов.
Коронаьируст халдварын тархалт эрчээ авсан хүнд үед биеийн байдал нь хүнд, нэн хүнд байгаа хүмүүсийг эмчилж буй халдвартын тусгай эмнэлгийн өрөөнүүдэд дээрх аппаратуудыг ашиглах юм. Энэ нь тус эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдэд ээлтэй орчин, цэвэр агаарыг бэлэглээд зогсохгүйХАЛДВАРТАЙ бүсэд ажиллаж байгаа эмнэлгийн мэргэжилтнүүдийн халдвар авах эрсдлийг бууруулах ач холбогдолтой юм.
Ичинхорлоо сан, S & Royal Group Mongolia, Архангайнхан клубын хамт олондоо маш их баярлалаа

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *