7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

ЦЭЦЭРЛЭГИЙН НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨМЖ

Цэцэрлэгийн насны хүүхэд өдөрт 5 удаагийн давтамжтай хоолловол тохиромжтой. Цэцэрлэг дээрээ 4 удаа хооллоно. Хоногийн илчлэгийн 80 хувийг цэцэрлэгтээ авна.

Үүнд: Өглөө-20%, бага үд-10-15%, үд- 30-35%, их үд-10-15% авна. Орой гэртээ- 20-25% байна.

  • Өглөө- Сүү сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн, цөцгийн тос, жимсний  чанамал, өндөг
  • Бага үд, их үд- Сүү, тараг, гурилан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ
  • Өдөр- 1,2-р хоол , зууш, жимсний ундаа, ус
  • Орой- Хөнгөн зууш, ногооны шөл, цагаан идээ

Хүүхдийн  хоолыг бэлтгэж өгөхдөө:

  • 2-3 насанд махыг машиндах буюу жижиглэн хэрчиж бэлтгэнэ.
  • Хоолонд хурц хоол амтлагч хэрэглэх, хэт шарсан хуурсан хоолыг өгөхгүй байх. Энэ нь хүүхдэд харшил үүсгэх, ходоодыг хэт цочроох, үрэвсэл үүсгэх эрсдэлтэй.
  • Үйлдвэрийн аргаар цэвэршүүлсэн /дээд болон 1, 2-р/ болон цэвэршүүлээгүй /бүхэл үрийн/ гурил, уг гурилаар хийсэн бүтээгдэхүүнийг аль алийг нь хослуулан хэрэглэх.
  • Бүх төрлийн хоолонд дуртай байлгахын тулд хоолны нэр төрлийг олшруулах, идэх дур сонирхолыг нь татахуйцаар аягалаж, таваглаж өгөх.
  • Өдөрт нэг аяга тараг болон сүү тогмол өгч хэвших
  • Үндсэн ногооноос гадна дархлаа дэмжих, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, аминдэм, эрдсээр баялаг аль болох олон төрлийн хүнсний ногоо хэрэглэх
  • Өөрийн оронд ургасан байгалийн нохойн хошуу, чацаргана, аньс, тарвас, нэрс, үхрийн нүд гэх мэт жимсийг шинээр нь болон шүүс болгон хэрэглэх
  • Шарсан төмс, чипс, хатаасан эрдэнэ шиш, хийжүүлсэн ундаа, түргэн хоол, чихэр, шоколад зэргийг хүүхдийн хоолны цэснээс хасах
  • Өөх, тос – Бага насны хүүхдийн хоолыг нэмэлтээр ургамлын тос болон малын цэвэр сүүнээс гаргаж авсан цөцгийн тосоор баяжуулан өгөх нь ач холбогдолтой.
  • Давс – Өдөрт наснаас хамааран 1-2 гр хүртэл давс хэрэглэнэ.
  • Элсэн чихэр – Амтлаг, чихэрлэг бүтээгдэхүүнүүдийг хүүхдэд аль болох бага өгөх. Өдөрт хэрэглэх чихрийн хэмжээ 10 гр-аас хэтрэхгүй байна. Тараг будааны агшаамал зэрэг хүнс, хоолыг сахаргүй өгч сургах
  • Усны хэрэглээ: 5 хүртэлх насны хүүхдийн биеийн 1 кг жинд 100 мл шингэнээр тооцож өгнө /1 хүүхэд дундажаар 1-1,5 литр орчим ус ууна/

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *