385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

ӨСВӨР НАСНЫ ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТЫН ЗӨВЛӨМЖ

Өсвөр нас бол хүний амьдарлын эрчимтэй өсөлтийн 2 дахь үе байдаг. Өсвөр насанд хүүхдийн өндөр 1/5 дахин, биеийн жин ½ дахин нэмэгддэг тул уураг, аминдэм, эрдэс бодис, Д аминдэм, калциар баялаг хүнс хоолыг өдөр бүр хэрэглэх шаардлагатай.

Өсвөр насныхан өдөрт 5-6 удаа хоолловол тохиромжтой.

  • Өглөө: Сүү сүүн бүтээгдэхүүн, гурилан бүтээгдэхүүн –  талх, цөцгийн тос, жимсний  чанамал, өндөг
  • Бага үд, их үд: Сүү, тараг, гурилан бүтээгдэхүүн, жимс жимсгэнэ
  • Өдөр: 1,2-р хоол , зууш, жимсний ундаа, ус
  • Орой: Хөнгөн зууш, ногооны шөл, цагаан идээ
  • Өсвөр насны хүүхдийн ходоод, гэдэсний салст уян зөөлөн, цусны судсаар баялаг, судасны ханын нэвчимтгий чанар сайн учраас дутуу боловсорсон хүнс хоол, хорт бодис амархан нэвчиж, хордлогод орох нь хурдан байдаг тул аюулгүй хүнс, хоол хэрэглэх хэрэгтэй
  • Өсвөр насныхны өсөлт хөгжилтийг хурдасгагч биокатализатор бол ус, шингэн орчин байдаг. Иймд хийжүүлсэн ундаанаас татгалзаж, буцалсан ус, цай, ногоо, шинэ жимсний шүүс зэрэг шингэнийг хангалттай хэрэглэх. Хоногт 6-8 аяга буюу 1,5-2л ус уух ёстой
  • Сүү цагаан идээг хангалттай хэмжээгээр хэрэглэх
  • Чихэр ихтэй болон далд өөх тос, давс, сахар агуулсан хүнсний бүтээгдэхүүн, хийжүүлсэн ундаа нь шүд цоорох, биеийн жинг нэмэгдүүлэх, яс сийрэгжих, арьс батгаших, нөсөө үүсэх, харшил зэрэг өвчин, эмгэг үүсгэдэг тул аль болох бага хэрэглэх, хэрэглэхгүй байх
  • Өсвөр насны хүүхдүүд таалагдсан тамирчин, загвар өмсөгч, алдартай хүмүүсийг  дуурайх хандлагатай байдаг тул хэт хоолоо сойх улмаар хоолонд дургүй болох, огт хоол идэхгүй байх эсвэл хэт их идэх гаж зуршилд өртөх магадлал их байдгийг эцэг эхчүүд онцгой анхаарах хэрэгтэй.
  • Өсвөр насныхны өсөлт хөгжилтийг согтууруулах ундааны зүйл, тамхи нь саатуулах сөрөг нөлөөтэй тул согтууруулах ундаа, тамхийг хэрэглэхээс  татгалзах хэрэгтэй.

 

Санал, хүсэлт

*

Сүүлд нэмэгдсэн