ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХИЖУУЛАХ “КОРОНАВИРҮСТ ХАЛДВАРЫН ОНОШИЛГОО, ЭМЧИЛГЭЭНИЙ МЕНЕЖМЕНТ” СУРГАЛТ БОЛЛОО.
ДЭМБ-ын санхүүжилтээр хэрэгжүүлж буй “Коронавирүст халдварын цар тахлын эсрэг Архангай аймгийн хариу арга хэмжээний чадавхийг бэхжүүлэх төлөвлөгөө”-ний хүрээнд эрүүл мэндийн ажилтнуудад “Коронавирүст халдварын оношилгоо, эмчилгээний менежмент” сэдэвт сургалтыг ХӨСҮТ, ЭХЭМҮТ-өөс зөвлөх эмч нарыг урьж зохион байгууллаа. Сургалтанд сум, өрхийн эрүүл мэндийн төв бүрээс 1 их эмч, аймгийн Нэгдсэн эмнэлгээс 6 их эмч оролцон мэдлэгээ сэргээлээ.
Коронавирүст халдварын хариу арга хэмжээнд ажиллаж байгаа Нэгдсэн эмнэлэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүдийн нийт 30 их эмч сургалтанд хамрагдсан.