385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

СУМЫН ЭМЧ НАР СУРГАЛТАНД ХАМРАГДЛАА.

Аймгийн Засаг дарга М.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Р.Гандиймаа, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбооны ерөнхийлөгч Ц.Ганхүү нарын хооронд байгуулсан 60/55/13 дугаар сургалт зохион байгуулах тухай хамтарсан гэрээний дагуу “Коронавирүст халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах нь” сэдэвт сумын эрүүл мэндийн төвүүдийн их эмч, багийн эмч нарыг чадавхжуулах сургалтыг 2021 оны 11 дүгээр сарын 11-12-ны өдрүүдэд зохион байгуулж, сургалтад 19 сумын эрүүл мэндийн төвийн их эмч, багийн эмч нийт 57 хүн оролцож мэдлэгээ дээшлүүллээ.


Сургалтыг тус сургалтын сургагч багшаар бэлтгэгдсэн Эрүүл мэндийн газрын Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Алтантуяа, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Ч.Адъяасүрэн, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвийн дарга Галбадрах нар зохион байгуулсан.

Санал, хүсэлт

*