7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

“НӨХӨН ҮРЖИХҮЙН ЭРҮҮЛ МЭНД, ЭХ, НЯРАЙН ЯАРАЛТАЙ ТУСЛАМЖ” СУРГАЛТ БОЛЛОО

Орон нутгийн иргэдэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн болон эх, нярайн яаралтай тусламж үйлчилгээг цаг алдалгүй, хүртээмжтэй, чанартай хүргэхэд аймгийн НЭ-ийн болон сумын ЭМТ-ийн эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нарыг чадавхижуулах зорилгоор НҮБ-ийн хүн амын сангийн дэмжлэгтэйгээр ЭМЯ, ЭХЭМҮТ, АШУҮИС-ийн мэргэжилтнүүд, багш нар хүрэлцэн ирж 11 дүгээр сарын 29-30-ны өдрүүдэд сургалт зохион байгууллаа.
Тус сургалтанд аймгийн НЭ-ийн НҮЭМК-ийн эмч, эх баригч нар, 19 сумын эх барих эмэгтэйчүүдийн эмч, эх баригч нар, нярайн эмч нар зэрэг 45 мэргэжилтнүүд оролцлоо.
Мөн сургалтын үеэр аймгийн Нэгдсэн эмнэлгийн Нөхөн үржихүйн эрүүл мэндийн клиник болон сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд хоорондын уялдаа холбоог сайжруулах уулзалт хэлэлцүүлэгийг зохион байгуулсан.
Эрүүл мэндийн яамнаас сургалтанд оролцсон НЭ болон 18 сумын ЭМТ-ийн төлөөлөгчдөд “Эх барихын цомог”, 4 өрхийн эрүүл мэндийн төвд “Анхны тусламжийн багц” хүлээлгэн өгсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *