СУМАНД КОРОНАВИРҮСТ ХАЛДВАРЫН ТАРХАЛТЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ, ЭРСДЭЛ, ХАРИУ АРГА ХЭМЖЭЭНД ҮНЭЛГЭЭ ХИЙЖ, МЭРГЭЖИЛ АРГАЗҮЙН ЗӨВЛӨГӨӨ ӨГЛӨӨ
Эрүүл мэндийн газраас сумдад халдварын тархалтын нөхцөл байдлыг газар дээр нь үнэлж, хариу арга хэмжээний бэлэн байдал, тусгай эмнэлгийн зохион байгуулалт, эмнэлгийн нөөц, хариу арга хэмжээнд орон нутгийн оролцоо зэргийг үнэлж, мэргэжил аргазүйн зөвлөгөө өгч, сумын Онцгой комисст үнэлгээний дүн, цаашид анхаарах асуудал, авч хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулан, сумдын Онцгой комиссын гишүүд, тандалтын багийнханд “Хавьтлын тандалт, судалгаа, дүн шинжилгээ хийх, хариу арга хэмжээг зохион байгуулах” чиглэлээр чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Сургалтад хөдөөгийн 18 сумын Онцгой комиссын болон тандалтын багийн гишүүн нийт 254 хүн хамрагдаж мэдлэгээ дээшлүүлсэн.