7033237970332973

271709177_1983303535189395_548663979294811181_n

✅ SARS-Cov-2 вирусийн ОМИКРОН хувилбараас сэргийлье!
✅ Хэрэв танд доорх шинж тэмдэг илэрч байгаа бол хэн нэгэнтэй уулзахаас татгалзаарай. Ингэснээр Та халдварын хэлхээг таслахад үүрэг гүйцэтгэнэ.
👉Халуурах
👉Ханиах
👉Хоолой өвдөх
👉Нусгайрах
👉Бүх биеийн булчин өвдөх
✅ Авах арга хэмжээ
👉Өрхийн эрүүл мэндийн төв болон 119-руу залгаж зөвлөгөө мэдээлэл авах
👉Гэртээ байх
👉Өөрийгөө тусгаарлах

271666006_1983146611871754_2321214878974600333_n

👉Коронавирусын шинэ хувилбараас сэргийлэх аргууд:
1. Амны хаалт зүүх
2. Хүн хоорондын зай барих
3. Гараа тогтмол угаах
4. Өрөө тасалгаанд агааржуулалт хийх
5. Хүний бөөгнөрлөөс зайлсхийх
6. Ханиаж, найтаахдаа ам хамраа таглах
7. Вакциндаа идэвхтэй хамрагдах
USAID Mongolia UNICEF Mongolia

previous arrowprevious arrow
next arrownext arrow

ЭРДЭНЭБУЛГАН СУМЫН ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХҮНИЙ НӨӨЦИЙН АСУУДАЛ ХАРИУЦСАН АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Төрийн байгууллагын орчинд коронавирүсийн халдвараас сэргийлэх, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих, хамгаалах чиглэлээр төрийн байгууллагуудын хүний нөөцийн асуудал хариуцсан ажилтнуудыг чадавхжуулах сургалтыг 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдөр зохион байгуулж, 30 төрийн байгууллага оролцлоо.
Сургалтад оролцогчид коронавирүст халдварын нөхцөл байдал, төрийн байгууллагуудын ажилтнуудын дунд гарсан халдварын нөхцөл байдал, байгууллага дотор халдварын тандалт, судалгаа хийх аргазүй, байгууллагад халдварын тохиолдол батлагдсан тохиолдолд авах хариу арга хэмжээ, байгууллагын дотоод орчны халдвараас сэргийлэх дэглэм, коронавирүст халдварын эсрэг вакцинжуулалт, гэрийн тусгаарлалтын дэглэм, коронавирүст халдвараар өвдсөн тохиолдолд үүсэх эрсдэл, хүндрэл, ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр мэдлэгээ дээшлүүлсэн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *