СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГЫН УДИРДАХ АЖИЛТНУУДЫН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Сургалтад оролцогчид коронавирүст халдварын нөхцөл байдал, цэцэрлэгийн хүүхэд, багш, ажилтнуудын дунд гарсан халдварын нөхцөл байдал, цэцэрлэгийн орчинд халдварын тандалт, судалгаа хийх аргазүй, цэцэрлэгт халдварын тохиолдол батлагдсан тохиолдолд авах хариу арга хэмжээ, цэцэрлэгийн орчны халдвараас сэргийлэх дэглэм, орчны эрүүл ахуй, цэвэрлэгээ, цэцэрлэгийн дотоод орчинд өдөр тутмын халдваргүйжүүлэлт, коронавирүст халдварын эсрэг вакцинжуулалт, гэрийн тусгаарлалтын дэглэм, коронавирүст халдвараар өвдсөн тохиолдолд үүсэх эрсдэл, хүндрэл, багш, ажилтан, хүүхдүүдийн эрүүл мэндийг дэмжих хамгаалах чиглэлээр мэдлэгээ дээшлүүлсэн.