7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

Монгол улсын хүний гавьяат эмч Э.Баатархүү агсны нэрэмжит “Эмч нарын ажил мэргэжлийн уралдаан” боллоо.

Жил бүрийн Дэлхийн эмч нарын эрхийг хамгаалах өдрийг угтан зохион байгуулдаг “Эмч нарын ажил мэргэжлийн уралдаан”-ыг 2015 оноос эхлэн МУ-ын хүний гавьяат эмч Э.Баатархүү агсны нэрэмжит болгон зохион байгуулж ирсэн.
2015 оноос хойш уламжлал болгон хийгдэж буй уг арга хэмжээ нь 6 дахь удаагаа эмч нарын дунд зохион байгуулагдаж байгаа бөгөөд эмч нарын мэдлэг, ур чадварын өнөөгийн түвшинг тодорхойлон эмч нарт мэргэжлийн ур чадвараа хөгжүүлэх сэдлийг төрүүлэх, эрүүл мэндийн салбарын сургалт хөгжлийн төлөвлөлт хийх зорилготой юм.
2022 оны “Эмч нарын ажил мэргэжлийн уралдаан”-д аймгийн НЭ, сум, өрхийн ЭМТ-үүд, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудын 50 гаруй эмч нар оролцсон.
Ажил мэргэжлийн уралдаан нь онолын болон гардан үйлдлийн шалгалт гэсэн 2 шаттай явагдан АШУҮИС-иас уригдаж ирсэн багш нар;
1. АУ-ны доктор, профессор Ж. Энхцэцэг
2. АУ-ын доктор М.Наранпүрэв
3. АУ-ын доктор, дэд профессор Г. Эрдэнэтуяа
4. АУ-ны доктор, дэд профессор А. Отгонбат шүүн явуулж НЭ-ийн НҮЭМК-ийн эх барих эмэгтэйчүүдийн эмч Ганбат Болортэрх тэргүүн байр эзэллээ.
Эмч нарын ажил мэргэжлийн уралдааныг зохион явуулахад бидэнтэй хамтран санхүүгийн дэмжлэг үзүүлсэн МУ-ын хүний гавьяат эмч Э.Баатархүү агсны гэр бүл, үр хүүхдүүдэд талархал илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *