“ДАСГАЛЫН СУРГАГЧ БАГШ” БЭЛТГЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.
Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяны хүрээнд Архангай аймгийн Эрүүл мэндийн газар, Биеийн тамир спортын газар хамтран Төрийн байгууллагын ажилтнуудын эрүүл мэндийг идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжих, хөдөлгөөнгүйдлээс үүдэлтэй халдварын бус өвчин түүний хүндрэлээс сэргийлэх, ажлын байран дээр болон амралт чөлөөт цагаар дасгал хөдөлгөөн хийх дадал хэвшилтэй болгох зорилгоор “Дасгалын сургагч багш бэлтгэх” сургалтыг зохион байгуулж 44 байгууллагын 46 ажилтан хамрагдлаа.
Сургалтанд идэвхтэй оролцсон сургагч багш нар, ажилчдынхаа эрүүл мэндийг идэвхтэй хөдөлгөөнөөр дэмжихэд ач холбогдол өгч хамтран ажилласан албан байгуулагууддаа талархсанаа илэрхийлж ажлын амжилт хүсье.