385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

“ӨГЛӨӨНИЙ АЛХАЛТ-ТАНЫ ЭРҮҮЛ МЭНДЭД” БҮХ НИЙТИЙН ЯВГАН АЛХАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭХЭЛЛЭЭ.

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар улс орон даяар зохион байгуулж буй “Илүүдэл жингүй – Эртэч Монгол” аяны хүрээнд Архангай аймгийн Эрдэнэбулган сумын төрийн болон төрийн бус байгууллагын ажилчид, багийн иргэдийн эрүүл мэндийг идэвхтэй алхалт, дасгал хөдөлгөөнөөр дэмжих, хөдөлгөөний хомсдлоос сэргийлэх, илүүдэл жинг бууруулах, таргалалтаас сэргийлэх, идэвхтэй хөдөлгөөнийг дадал хэвшил болгох зорилгоор “Өглөөний алхалт-Таны эрүүл мэндэд” алхалтын аяныг 2022 оны 05 дугаар сарын 10–наас 29-ны хооронд зохион байгуулж байна.
Алхалтын нээлтийн үйл ажиллагаа 2022 оны 05-р сарын 10-ны 06 цаг 30 минутанд “Нутгийн захиргааны ордоны урд талбай”-д эхэлж 55 төрийн байгууллагын 800 гаруй ажилтан, албан хаагч оролцлоо.
Нээлтийн үйл ажиллагаан дээр ажилтан албан хаагчдад дасгал хөдөлгөөний ач холбогдол болон ажлын байран дээр дасгал хөдөлгөөнийг хийж хэвшүүлэхийг уриалж сурталчилан төрийн байгууллагын дасгалын сургагч багш нар 2 төрлийн “Шугаман бүжиг”-ээр үзүүлбэр тоглолт хийлээ.
Алхалтанд идэвхтэй оролцсон ажилтан, албан хаагчид, дасгал хийж сурталчилсан мэргэжилтэнүүддээ талархал илэрхийлье.
ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА АЛХАЦГААЯ.

Санал, хүсэлт

*