7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

“ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭНД ХҮРТЭЭМЖТЭЙ ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ҮЗҮҮЛЭХ ДЭМБ-ЫН АРГАЧЛАЛ” СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй үзүүлэх ДЭМБ-ын аргачлал” 7 модул гарын авлагыг танилцуулах 2 өдрийн сургалтыг Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч мэргэжилтэнүүдэд зохион байгууллаа.
Энэхүү аргачлал нь “Бүх нийтийн эрүүл мэнд” Дэлхийн уриалга, Монгол улсын 2015-2030 оны Тогтвортой хөгжлийн зорилтын нэг болох “Бүх нийтийн эрүүл мэнд, сайн сайхан байдал, хөгжлийн бэрхшээлтэй иргэн бусдын адил эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тэгш авах эрхтэй” зэрэг эрүүл мэндийн эрх зүйн орчинг хангах, хэрэгжүүлэх хүрээнд нийцэж боловсруулагдсан.
Тус аргачлалыг олон улсын АИФО байгууллагын дэмжлэгээр ЭМЯ, ЭМХТ, АШУҮИС, МХЗХолбоо зэрэг байгууллагууд хамтран Монгол улсад үе шаттайгаар хэрэгжүүлж байна.
Сургалтаар хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголт, эрүүл мэндийн үйлчилгээнд тулгарч буй саад бэрхшээлүүд, эмнэлэгт нөхцөл байдлын үнэлгээ хийх аргачлал, хяналтын хуудас, зөвлөмж, хөгжлийн бэрхшээлтэй холбоотой шалгуур үзүүлэлтүүд, байгууллагын бодлого төлөвлөгөө боловсруулах, хэрэгжүүлэх талаар суурь мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлсэн бөгөөд цаашид үйл ажиллагаандаа гарын авлагыг ашиглан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй хүргэх ажлыг сайжруулж, хэрэгжүүлж ажиллах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *