ХҮН АМЫН УНДНЫ УС, АРИУН ЦЭВРИЙН БАЙГУУЛАМЖИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОВСРУУЛАХ, ХЭРЭГЖИЛТИЙГ ДЭМЖИХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Архангай аймгийн хүн амын ундны ус, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулах, хэрэгжилтийг дэмжих сургалтыг 2022 оны 12 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд Улаанбаатараас “Үндэсний зөвлөх баг” ирж, зохион байгууллаа.
Сургалтад Ар-Ус Ундарга ХХК, ЭМГ, БОАЖГ, ГХБХБГ, ОБГ, УЦУОШГ, Орхон – Чулуут голын сав газрын захиргаа, БШУГ, ХХААГ, МЭГ, Эрдэнэбулган сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын алба, Насан туршийн боловсролын төв гэсэн байгууллагууд оролцож, орон нутагт хүн амын ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөөг шинэчлэх, ариун цэврийн байгууламжийн аюулгүй байдлын төлөвлөгөөний төсөл боловсруулах мэдлэг, аргазүйгээ дээшлүүллээ.