7033237970332973

385861213_718247540347181_2676956551124827566_n

ЦАС , МӨСӨН ДЭЭР ХАЛЬТАРЧ ГЭМТЭХЭЭС СЭРГИЙЛЬЕ.

2023 он гарснаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд цас мөсөн дээр 1,541 хүн халтирч унаж гэмтсэний улмаас эмнэлгийн яаралтай тусламж авчээ.

Үүний дотор чарганаас унаж гэмтсэн 221 хүн байгаагаас 149 буюу 67.4% нь 1-18 хүртэлх насны хүүхэд. Тухайлбал, 1-4 насны 15, 5-9 насны 63, 10-14 насны 60, 15-17 насны 11 хүүхэд чарганаас унаж гэмтжээ.

Зориулалтын чарга ямар байх ёстой вэ?

  • Хавтгай гүйгчтэй
  • Чаргыг түлхэх бариултай
  • Дэмжигч нуруутай
  • Хүүхдийг бэхлэх суудлын бүстэй байх
  • Чарга нь төмөр болон модоор хийгдсэн байх.

2018-2022 онд 279,402 хүн унаж гэмтсэний улмаас ГССҮТ-өөс яаралтай тусламж үйлчилгээ авч байжээ.

Тодруулбал, жилд дунджаар 55,880 хүн унаж бэртсэн бөгөөд нийт гэмтлийн 45.30% хувийг энэ төрлийн гэмтэл эзэлж байв хэмээн тус эмнэлгээс мэдээллээ.

ЗӨВЛӨМЖ

Иргэд:

  • Цас, мөсөн дээр халтирч унахаас болгоомжлон зөөлөн резинэн ултай эсвэл халтиргаанаас хамгаалсан ултай өвлийн гутал өмсөх,
  • Дулаан хувцаслах,
  • Архи дарснаас татгалзах, хэрэглэсэн тохиолдолд хэтрүүлэн хэрэглэхгүй байх,
  • Ажлын байранд ажил үүргээ гүйцэтгэхдээ хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг ханган ажиллах,
  • Жолооч, явган зорчигчид замын хөдөлгөөнд оролцохдоо замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах,
  • Мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул мөс цөмрөх аюулаас сэргийлэх,
  • Эцэг эх, асран хамгаалагч нар бага насны хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулах,
  • Тээврийн хэрэгслээр хүүхдийг авч явахдаа хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг заавал хэрэглэж хэвших,
  • Айл, өрх бүр ойр орчмынхоо цас мөсийг цэвэрлэж, аюулгүй орчныг бүрдүүлэх,
  • Гэр хорооллын айл өрхүүд муу ус, угаадас, үнсээ ил задгай хаяхгүй байх,

Аж ахуйн нэгжүүд:

  • Албан байгууллага бүр орчныхоо цас, мөсийг цэвэрлэж, халтиргаа гулгаа үүсгэхгүй байх нөхцөл бүрдүүлэх,
  • Эрүүл аюулгүй орчин бүрдүүлэхийн тулд ойр орчныхоо осол гэмтэл гарч болзошгүй нүх шуудуу, замын хажууд анхааруулах тэмдэг байршуулах,
  • Байгууллага ажиллагсдынхаа хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм журмыг мөрдүүлж хяналт тавьж ажиллуулах,
  • Ойр орчноо цэвэрлэсэн эсэхэд нь Хог хаягдлын тухай хуулийн 9.4-т заасны дагуу сум, дүүргийн Засаг дарга нарын зүгээс анхаарал хандуулах,
  • Гудамж талбайд хүн осгосон ухаангүй буюу биеэ авч явах чадваргүй байгаа бол яаралтай 103, 102 дугаарын утсанд мэдэгдэх буюу анхны тусламж үзүүлэх,
  • Гөлгөр гадаргуутай хавтангаар явган хүний зам, талбай хийхгүй байх. Ийм хавтангаар зам талбай хийсэн бол халтирахаас хамгаалсан наалт наах,
  • Ойр орчмынхоо 50 метр орчмын талбайн цас, мөсийг цэвэрлэхийг зөвлөв. Хэрэв тухайн талбайд халтирч унаснаас бэртсэн бол иргэд халтирч унаад бэртсэнээ баримтжуулан хохирлоо нэхэмжлэх эрхтэйг санууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *