385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН
ХОЛБОО БАРИХ
arkhangai.emg1@gmail.com
70332973

АРХАНГАЙ АЙМГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР “МОБИКОМ” АРХАНГАЙ САЛБАРТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА

Архангай аймгийн “МОБИКОМ”салбартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Архангай аймгийн эрүүл мэндийн салбар 2023 оныг “ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮР АШГИЙГ НЭМЭГДҮҮЛЭН, ЭРТ ИЛРҮҮЛЖ ИЛҮҮ СЭРГИЙЛЬЕ” зорилгын хүрээнд аймгийн иргэдийг Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах мөн иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ТЭГШ, ХҮРТЭЭМЖТЭЙ, ЧАНАРТАЙ хүргэх ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Засгийн газрын 2020 оны 203 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ны хүрээнд;

         Иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлж, иргэн бүр урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэг үзлэг, шинжилгээ, оношилгоонд тогтмол хамрагдах нөхцөлийг олон улсын жишигт нийцүүлэн сайжруулж, эрүүл идэвхтэй амьдралын хэв маягийг төлөвшүүлэх үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхээр аймгийн Эрүүл мэндийн салбараас Эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг хэрэгжүүлсээр байна.

Архангай аймгийн иргэдийн эрүүл мэндийг дэмжих, эрт илрүүлэг үзлэгт хамрагдалтын хүртээмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор аймгийн Мобиком  салбараас нийгмийн хариуцлагын хүрээнд “ХАВДРЫН ЭРТ ИЛРҮҮЛЭГ-2023” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр болсны дагуу 2023 оны 03 сарын 02-ны өдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

Хамтын ажиллагааны хүрээнд:

  • Архангай аймгийн иргэдийн эрүүл мэндийн мэдлэгийг нэмэгдүүлэх мэдээлэл, сурталчилгааны арга хэмжээ зохион байгуулах
  • Аймгийн алслагдсан сум, багийн иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулах
  • Эрүүл мэндийн мэдээлэл сурталчилгаа хийхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах
  • Орон нутгийн эрүүл мэндийн ажилчдыг мэдээлэл технологийн дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлүүдээр хамтран ажиллахаар төлөвлөөд байна.

Архангай аймгийн хүн амын эрүүл мэндийг дэмжих, эмнэлгийн тусламж үйлчилгээг тэгш, хүртээмжтэй  хүргэх үйлсэд дэмжлэг үзүүлэн Эрүүл мэндийн салбарыг дэмжин хамтран ажиллаж байгаа МОБИКОМ болон Архангай аймгийн МОБИКОМ салбарын хамт олонд ТАЛАРХАЛ илэрхийлье.

 

БИДНИЙ ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА УЛАМ ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.

Санал, хүсэлт

*