7033237970332973

5
2
1
previous arrowprevious arrow
next arrownext arrow

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

Архангай аймгийн эрүүл мэндийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөнийг 2023 оны 03 сарын  01-03-ны өдрүүдэд зохион байгууллаа

Зөвлөгөөний эхний өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн салбарын 2022 оны ололт амжилт, 2023 оны дэвшүүлэх зорилго, анхаарах чиглэл, анхан шат болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний уялдаа холбоо, эрт илрүүлгийн хамрагдалтыг сайжруулах чиглэлээр мэдээлэл өгч, харилцан санал солилцсон.

Зөвлөгөөний 2 дахь өдрийн хуралдаанаар эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгийн чанар хүртээмжийг сайжруулах, чиглэлээр хамтран хэлэлцэж шийдэлд хүрэхээр хэлэлцүүлгийг амжилттай зохион байгуулсан.

Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад ашиглагдаж буй цахим программын ашиглалтыг сайжруулах үүднээс Чулуут сумын эрүүл мэндийн төвийн бүртгэл мэдээллийн ажилтан, даатгалын ажилтнаар мэдээлэл хийлгэн, дадлага хийлгэсэн нь оролцогчдын хэрэгцээг хангасан чухал арга хэмжээ болсон.

Эрүүл мэндийн байгууллагын 2022 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн үнэлгээгээр эхний 3 байр эзэлсэн Чулуут, Өлзийт, Өндөр-Улаан сумын эрүүл мэндийн төвүүдийн дарга нарыг шагнаж урамшуулав.

Эрүүл мэндийн газрын дарга эрүүл мэндийн байгууллагын дарга нартай 2023 онд хамтран ажиллах гэрээнд харилцан гарын үсэг зурлаа

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *