385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН

Монгол Улсад хичээл эхлэхэд халдвар ихсэх үү?

Орхон аймаг, Эрдэнэт хот дахь Анхны Оч өрхийн эрүүл мэндийн төвд зүүн гар талаас Лхамсүрэнгийн Гансүх нь Дарамжавын Эрдэнэхүү болон Батдоржийн Сарангэрэлийн хүүхдэд үзлэг хийж байна.

Цар тахлын үеийн нийгмийн эрүүл мэндийн аянууд дуусгавар болоход гар угаах зэрэг сайн дадал хэвшлүүд мартагдаж эхлэв. Гэдэсний цусан суулга, гар, хөл, амны өвчнүүдийн халдвар газар авч, хүүхдүүд өвдөх болжээ.

Өгүүллийг бичсэн: Хөхнохойн Хорлоо, Глобал Пресс  Жоурналын Монгол дах сурвалжлагч

Зургийн тайлбар: 2023 оны 6-р сарын 8. Монгол Улс, Орхон аймаг, Эрдэнэт хот дахь Анхны Оч өрх эрүүл мэндийн төвд зүүн гар талд Лхамсүрэнгийн Гансүх нь Дарамжавын Эрдэнэхүү болон Батдоржийн Сарангэрэлийн хүүхдэд үзлэг хийж байна.

Гэрэл зургийг: Хөхнохойн Хорлоо, Глобал Пресс  Жоурналын Монгол дах сурвалжлагч

 Энэхүү өгүүллийн жинхэнэ эхийг Глобал Пресс Жоурнал нийтэлсэн болно. @Global Press Journal

 https://globalpressjournal.com/asia/mongolia/mongolia-hand-washing-staves-off-coronavirus/

Сандуйн Нанжидмаа нь гар, хөл, амны өвчний халдвар авсан хоёр зээ хүүгээ тогтмол усанд оруулж, арьсан дээрх тууралтад нь жороор олгосон тос түрхэж байна.

МОНГОЛ УЛС, ОРХОН АЙМАГ, ЭРДЭНЭТ ХОТ — Оройны 17 цаг болж байв. Сандуйгийн Нанжидмаа 3 настай, 6 настай хоёр зээгээ усанд оруулж, биен дээр нь гарсан жижиг улаан тууралтад нь тос түрхэнэ. Хүүхдүүд гар, хөл, амны өвчний халдвар авчээ.

“Усанд сайн оруулаад, тосыг нь сайн түрхээд байвал хурдан зүгээр болчихно. Тэгэхгүй бол хүндрээд баларна шүү дээ” гэж хэлээд хүүхдүүдийнхээ хувцсыг өмсгөв.

Коронавирусын халдварын үед тогтоосон эрүүл ахуйн журамласан шаардлага, зөвлөмжийг зогсоосноор дэлхий дахинаа олон улсад гэдэсний халдварт цусан суулга болон гар, хөл, амны өвчин огцом нэмэгдэж, ялангуяа хүүхдүүд дээрх өвчлөлүүдэд өртөх болов.

Тус өвчнүүд аль аль нь биеийн шингэнээр дамжин тархдаг халдвар юм. Гар, хөл, амны өвчний үед толбот гүвдрүүт, цэврүүт тууралт гарч, халуурах шинж тэмдэг илэрдэг. Гэхдээ энэ нь цаашаа ноцтой тархдаггүй, тэр бүр хүндэрдэггүй өвчин юм. Харин цусан суулга нь өвчтөнд гүйлгэх, шингэн дутагдах хэлбэрээр илэрдэг ба тохирсон эмчилгээг хийхгүй бол нас барах эрсдэлтэй.

Эдгээр халдварууд 2019-2021 онуудад буурч байсан боловч 2022 онд цусан суулгын халдварын тохиолдол өмнөх жилээс даруй 68 хувиар өссөн болохыг эрүүл мэндийн албаныхан бүртгэжээ. Засгийн газрын өгөгдлийн сангаас үзэхэд мөн хугацаанд гар, хөл, амны өвчин арав дахин нэмэгдсэн байна.

Сандуйн Нанжидмаа нь гар, хөл, амны өвчний халдвар авсан хоёр зээ хүүгээ тогтмол усанд оруулж, арьсан дээрх тууралтад нь жороор олгосон тос түрхэж байна.

“Эмнэлгийн ачаалал эрс нэмэгдэж байна” гэж Халдвар өвчин судлалын үндэсний төвийн сувилагч Ганхүүгийн Эрдэнэтуяа хэлээд “Орны хүрэлцээ ч муу учраас ихэнх хүүхдүүдэд гэрээр эмчлэх зөвлөмжийг [эцэг эхчүүдэд] өгөөд буцааж байна” гэв.

Гараа тогтмол угааж хэвшсэнээр тэдгээр халдвараас урьдчилан сэргийлэх боломжтойг мэргэжилтнүүд зөвлөж байна. “Иргэд зөвлөмжийг амьдралынхаа тогтмол дадал, хэвшил болгохгүй, орхиж байгаа нь харамсалтай” гэж Халдварт өвчин судлалын үндэсний төвийн их эмч, Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Нямын Сувдмаа хэллээ.

Орхон аймгийн Эрүүл мэндийн газрын халдварт өвчний тандалт, сэргийлэлт хариуцсан мэргэжилтэн Баянаагийн Билгүүнээгийн хэлснээр халдварт өвчлөлийн үед засгийн газраас урьдчилан сэргийлэх аян зохион байгуулж байгаа ч коронавирусын үеийнхтэй харьцуулахад сул, “Үр дүнтэй байж чадахгүй байна” гэв.

Цар тахлын үед засгийн газрын зүгээс амны хаалт зүүж, гараа угааж, ариутгахыг сануулсан зурвасыг иргэдийн гар утас руу өдөр бүр илгээж байв. Мөн телевизийн бүх сувгаар ариун цэвэр сахих зөвлөмжүүдийг өргөн нэвтрүүлдэг байсан.

“Коронавирусын цар тахлын үед би хүүхдүүдийнхээ гарыг байнга л угааж, ариутгадаг байсан л даа. Одоо харин багассан байна. Би өөрөө ч үүнийгээ анзаараагүй юм байна” гэж гурван хүүхдийн ээж Дамбадоржийн Цэцэгмаа хэлэв. Түүний 4 настай хүү нь саяхан гэдэсний халдварт цусан суулга өвчнөөр өвдөөд эдгэрсэн аж.

Халдварт өвчний тархалт нэмэгдсэнээр эцэг, эхчүүдийн зүгээс цэцэрлэг, сургуулийг шүүмжлэх байдал ажиглагдах болов.

Цэцэрлэг дээр хүүхэд өвдөхөд удирдлагууд болон эцэг, эхчүүд багш нарыг буруутгах гээд байдаг тухай цэцэрлэгийн багш Ү.Сарангэрэл хэлээд “Хүүхдийнхээ өвчнийг бүрэн эдгээхгүйгээр аваад ирэхэд цэцэрлэгтээ авах хэцүү, буцаах ч хэцүү болдог” гэв.

Дөрвөн хүүхдийн ээж болох Батсүхийн Алтанцацрагийн хүүхдүүд саяхан дээрх хоёр өвчнөөр өвдөж, эмчлүүлжээ. Тэрээр сургуульд гол асуудал байна гээд “Гэртээ байгаад гарыг нь сайн угаалгаад байхаар өвддөггүй” гэсэн юм.

 

Орхон аймаг, Эрдэнэт хот дахь Анхны Оч өрхийн эрүүл мэндийн төвийн угтах хэсэгт эцэг, эхчүүд, хүүхдүүд үзүүлэх дарааллаа хүлээж байна.

“Сургууль, цэцэрлэг орсон үед хүүхдүүдийн дундах халдварт өвчлөл нэмэгддэг нь үнэн. Гэхдээ хүүхэд өвдөх нь эцэг, эхийн асаргаа, анхаарал халамж муу байгаагаас үүдэлтэй” гэж Н.Сувдмаа хэлэв.

Халдварт өвчлөл ихэссэн үед Эрүүл мэндийн яамнаас цэцэрлэг, сургуулийн ариутгал халдваргүйтгэлийн ажлыг сайтар хийхийг зөвлөдөг. Халдвар ихээр тархсан үед сургуулийн үйл ажиллагааг түр зогсоох арга хэмжээг авдаг.

Нэгэн цэцэрлэгийн сувилагч Д.Мичидмаагийн хувьд Эрүүл мэндийн яамны зөвлөмж одоогоор хангалтгүй байна. Хүүхдүүд одоо зуны амралттай байгаа боловч сургуулиудад халдварт өвчлөлийн тархварын эрсдэл өндөр байгааг тэрээр хэлсэн юм. “Хэрвээ үр дүнтэй арга хэмжээ авахгүй бол намар хичээл сургууль эхлэх үед энэ байдал дахиад л давтагдана” гэв.

“Глобал Пресс Жоурнал” нь Африк, Ази, Латин Америкийн бүсүүдэд 40 гаруй бие даасан мэдээний редакцад орон нутгийн эмэгтэй сурвалжлагчдыг ажлын байраар хангадаг, олон улсын хэвлэл мэдээллийн, ашгийн бус байгууллага бөгөөд нэр хүндтэй шагналуудын эзэн.

Санал, хүсэлт

*

Сүүлд нэмэгдсэн