“МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БАЙДАЛ-2023” ҮНДЭСНИЙ VI СУДАЛГААНЫ БАГИЙНХАН АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.
“МОНГОЛ УЛСЫН ХҮН АМЫН ХООЛ ТЭЖЭЭЛИЙН БАЙДАЛ-2023” ҮНДЭСНИЙ VI СУДАЛГААНЫ БАГИЙНХАН АРХАНГАЙ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА.


Уг судалгаагаар “Хүнсний баталгаат бус байдлын зэрэглэл” олон улсын жишиг хэмжүүрийг ашиглан тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн хүнсний баталгаат байдлыг анх удаа үнэлхээс гадна хоол тэжээлээс хамааралтай эмгэгт өртөмтгий хүн амын бүлэг болох хүүхэд, эмэгтэйчүүдийн хооллолт, хоол тэжээлийн байдлыг судалж, үндэсний болон бүс нутгийн түвшинд төлөөлөх чадвартай, статистик ач холбогдол бүхий тоон үзүүлэлтийг гаргана.
Мөн тав хүртэлх насны хүүхэдтэй өрхийн аж байдал, ариун цэвэр, усан хангамж, хүнсний баталгаат байдлыг үнэлж, өрхийн гишүүдийн хоол тэжээлийн байдалд хэрхэн нөлөөлж байгааг үндэсний хэмжээнд судлахаас гадна ерөнхий боловсролын сургуулийн 6–18 насны хүүхдийг хамруулан бичил тэжээлийн байдлын зарим үзүүлэлтийг анх удаа судлан тогтоох юм байна.
