385861213_718247540347181_2676956551124827566_n
АРХАНГАЙ АЙМГИЙН
ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
АРХАНГАЙ АЙМГИЙН
ХОЛБОО БАРИХ
arkhangai.emg1@gmail.com
70332973

📢”НЯЛХ, БАГА НАСНЫ ХҮҮХДИЙН ХҮҮХДИЙН ХООЛЛОЛТЫГ ГАМШГИЙН ҮЕИЙН АРГА ХЭМЖЭЭТЭЙ УЯЛДУУЛАХ НЬ” сургалтыг зохион байгууллаа.

Нийгмийн Эрүүл мэндийн үндэсний төвөөс Архангай аймгийн Эрүүл мэндийн газартай хамтран НҮБ-ын Хүүхдийн Сангийн санхүү, техникийн дэмжлэгтэйгээр Архангай аймгийн 19 сумын 100-400 малтай малчин өрхийн 5 хүртэлх насны хүүхэд, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхийг бичил тэжээлийн дутлаас сэргийлэх зорилгоор олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл (ОНБТБ), А болон Д аминдэмээр хангах, мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, үр дүнд хяналт тавих ажлыг 2024 оны 3-р сараас эхлэн үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байгаа билээ.
✅Энэхүү үйл ажиллагааг сум орон нутгийн эрүүл мэндийн байгууллагаар дамжуулан хэрэгжүүлж байгаа учир Архангай аймгийн 19 сум, 3 өрхийн эрүүл мэндийн төвийн хүүхдийн эмч, вакцинатор сувилагч нийт 40 гаруй эмч, мэргэжилтнүүдийг 2024 оны 04 дүгээр сарын 17-19-ны өдрүүдэд 16-59 сартай хүүхэд, жирэмсэн, хөхүүл эхийн хооллолт, ОНБТБ, А болон Д аминдэмийн хангамж, хэрэглээний талаар зөвлөгөө, мэдээллээр хангах, үр дүнд хяналт тавих, хүн амд чиглэсэн мэдээлэл, сурталчилгаа хийх чиглэлээр мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх гурван өдрийн сургалтыг зохион байгууллаа.
👏Тус сургалтыг зохион байгуулах санхүү, техникийн дэмжлэг үзүүлсэн НҮБ-ын Хүүхдийн Сан UNICEF Mongolia ,сургагч багш Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Хоол судлалын албаны Эрдэм шинжилгээний ажилтан Д.Оюундэлгэр, Б.Байгалмаа нартаа талархал илэрхийлье.👏👏👏

Санал, хүсэлт

*